Tuesday, May 17, 2011

Судалгааны өгүүлэл бичих

Судалгааны ажил хийх хамгийн сүүлчийн алхам нь судалгааны тайланд үндэслэн судалгааны өгүүлэл бичих ажил юм.
1. Судалгааны өгүүлэлийн бүтэц
Сэдэв буюу гарчиг
Өгүүллийн гарчиг нь үндсэн текстээс өөр шифрээр бичсэн байх ба бүгдийг том үсгээр бичсэн байна. Гарчиг нь өгүүллийн гол санааг агуулсан товч, тодорхой, оновчтой, томъёологдсон байх ёстой.
Зохиогчийн хаяг
Зөвхөн зохиогчийн овог нэрийг бичнэ.
Хураангуй \Abstract\
Хураанүй нь судалгааны ажлын агуулгын гол санааг товч тодорхой, ойлгомжтой байдлаар илэрхийлсэн 8-12 мөр байвал зохино.
Түлхүүр үг
Өгүүллийн цөм утгыг илэрхийлж чадахуйц цөөн тооны нэр үг ба холбоо үг байна.
Удиртгал
Өгүүллийн судалгааны арга, зорилго, зорилт, хэрэгцээ шаардлага, дэвшүүлж буй асуудал, таамаглал дэвшүүлж, түүнээ батлахын тулд ямар сорил, туршилтыг ямар аргаар хэрхэн гүйцэтгэсэн, хичнээн хэмжээний материал, мэдээлэл хуримтлуулж, ямар аргаар боловсруулалт хийсэн зэргийг дурдана.
Үндсэн хэсэг
Өөрийн судалгааны үр дүнг бусад судлаачдын судалгааны үр дүн, онол аргазүйн янз бүрийн чиглэл, үзэл баримтлалтай хэрхэн холбогдох хийгээд өөрийн таамаглалаа хэрхэн баталсан, эсвэл үгүйсгэсэн, ямар дүгнэлтэнд хүрч байгаа зэргийг ишлэл, баримт, нотолгоотой гаргана. Тоон үзүүлэлтэнд заавал математик боловсруулалт хийж бичнэ.
Судалгааны үр дүн
Энэ хэсэгт судлаач өөрийн гаргасан үр дүнг баталгаатай логик, дараалал сайтай, эмх цэгцтэй, ойлгомжтой бичнэ.
Судалгааны хязгаарлагдмал байдал
Судалгаа нь ямагт хязгаарлагдмал хүрээнд явагддаг учраас энэ талаар дурдах хэрэгтэй. Мөн энэ судалгаанд ямар ямар асуудлыг аль талаас нь хөндсөн хийгээд ямар чиглэлээр цаашид судалгаа хийх боломжтой байгаг энэ хэсэгт дурдвал зүгээр.
Дүгнэлт
Судалгааны үр дүнд гаргасан дүгнэлтүүдээ логик дэс дараатай, оновчтой, тодорхой хэлбэрээр бичнэ.
Иш татсан бүтээл, ашигласан материал
Энд зөвхөн өгүүлэлд иш татсан бүтээлийг болон өгүүлэлд ашигласан бүтээлийг оруулна. Ишлэл зүйлт хийх журмыг баримтлана.
Товчлол \ резюме\
Товчлолыг англи, оросхэлний аль нэгээр бичих бөгөөд англиар бол Sammary оросоор бол резюме гэж бичнэ. Товчлолд өгүүллийн үр дүн болон дүгнэлтийг нягтлан товчилж, монгол хэлээр бичсэн өгүүлэлд гадаад хэлээр, гадаад хэлээр бичсэн өгүүлэл бол монгол хэлээр бичнэ.
Судлаачийн тухай
Зохиогчийн овог нэр, эрдмийн зэрэг, ажлын газар буюу хаяг байна.
2. Бүтээлд тавих шаардлага
А. Техник шаардлага
Фонт – Arial Mon
Үсгийн өндөр – Size 12
Мөр хоорондын зай – 1 Single
Цаасны формат – А4 \210 х 297 мм\
Ашигтайн талбайн хэмжээ
Margins
= Top 3 cm
= Botton 3 cm
= Left 3 cm
=Right 2.5 cm
Хэмжээтэй, бичвэрийн өндөр 24 см байвал зохих бөгөөд бүтээл нь 1 хх-аас хэтрэхгүй, ном зүй ашигласан бүтээлийн жагсаалт, хавсралттай байж болно.
Зохиогч бүр өөрийн нэрийн англи бичлэгийг болон өгүүллийн нэрийн англи орчуулгын хамт өгөх ёстой.
Б. Өгүүлэлд тавих шаардлага:
- шинжлэх ухааны зохих төвшинд бичигдсэн
- Тухай салбарын онол, практикийн тулгамдсан асуудлыг хөндсөн байх
- агуулга нь сэдэвтэйгээ уялдсан байх
- эрдэм шинжилгээний зохих шаардлагыг хангасан байх
- Өгүүлэлд шинэ санааг дэвшүүлсэн байх
- тулгамдсан асуудлыг дэвшүүлсэн эсвэл шинэ туршилт судалгаа нэвтрүүлсэн
- ишлэл зүйлтийг зохих журмын дагуу хийсэн байх
- дүн шинжилгээ хийж, тодорхой дүгнэлт гаргасан байх
Судалгааны өгүүлэл нь доор чиг хандлагын аль нэгийг илэрхийлж байдаг.
Олон эх сурвалжаас авсан мэдээллийг нэгтгэн дүгнэх өгүүлэл
Судалгааны мэдээллийг нэгтгэн дүгнэх өгүүлэл
Хэрвээ өгүүлэл нь мэдээллийг нэгтгэн дүгнэсэн хэлбэртэй бол та зөвхөн уншсан зүйлийнхээ талаар өгүүлэх хэрэгтэй болно. Зарим тохиолдолд зөвхөн нэг эх сурвалжаас мэдээллйг олж авсан байж болох ба олон эх сурвалжаас авахыг чухалчлах хэрэгтэй.
Судалгааны мэдээллийг нэгтгэн дүгнэсэн өгүүлэл нь яагаад, яаж гэсэн асуудлыг хөндөн тавих ба энэ нь харьцуулан – ялгасан буюу шалтгаан үр дагаварт өгүүллийн аль нэг нь байдаг.
Сайн өгүүлэл дараах шаардлагыг хангасан байх ёстой.
- Тухайн сэдвээ нягтлан судалж, сайтар ойлгосон байна.
- Удиртгалд заагдсан сэдэв өгүүллийн явцад тогтвортой мөрдөгдөнө.
- Тодорхой зохион байгуулалтыг мөрдлөгө болгоно
- Зохиомж, найруулга сайн байх зарчмыг хэрэгжүүлнэ
- Шууд ишлэл, параграф зэрэг тухайн сэдэвт тус нэмэр болох тодотголуудыг агуулсан байна.
- Барим сэлтийг ишлэл, зүүлт, хашилт хаалтын хэлбэрээр оруулсан байна
- Ишлэл авсан ажлуудын жагсаалттай байна.
- Үзэл баримтлалын эх сурвалжуудыг нягт гүйцэд баримтжуулан гаргаж тавьсан байна.
- Нягтлан тодорхойлсон формат хэмжээг мөрдөнө
- Компьютрээр бичиж, чанартай сайн хэвэлсэн байна.
Судалгааны сайн өгүүлэл бичихэд тус болох зарим энгийн заавар
- Өгүүллийн хэмжээ
- Өгүүллийн бүтэц
- Өгүүллийн бичилт ба хэв маяг
- Злохиолын хулгайн тухай
Өгүүллийн хэмжээ
1. Алдаа мадаггүй байх ёстой
2. Өгүүллийн гарчгийн доор дараахзүйлийг бичнэ.
- Таны овог нэр
- Ажлын газар буюу эрдэм шинжилгээ байгууллагын нэр
- Албан тушаал
3. Фонт 12 байх ба тод, бичмэл хэлбэрийг тэр бүр ашиглах хэрэггүй.
4. Мөр хоорондын зай 1.5 эсвэл 2
5. Хуудасны бүх захаас нэг инч буюу 2.54 см зайтай бичнэ.
6. Lift justification буюу Align left –ийг ашигладаг.
7. Хуудсыг дугаарлана.
8. Бичсэн зүйлээ сайтар хянах
9. Үнгэж нуглахгүй байх
10. Ном зүйтэй байна
Өгүүллийн бүтэц
1. Өгүүллийн тойм зургийг бэлтгэх
2. Бүх өгүүлэл удиртгалтай байна.
- Батлах сэдэв: өгүүллийн товч хураангуй- энэ нь өгүүллийг нэг өгүүлбэрт багтаан хураангуйлдаг. Энэ бол таны гол үзэл баримтлал- өгүүллийг тань уншсаныхаа дараа уншигч долоо хоног санаж яваасай гэж найдаж яваа зүйл нь \гэдгийг энэ өгүүлэл харуулж байгаа юм\
- Сэдвээ хэрхэн дүрслэн үзүүлэх буюу гол санаагаа яаж гаргах тухай – энэ бол зөвхөн таны өгүүлэл дэхь дэд хэсгүүдийн жагсаалт – өгүүллийн төлөвлөгөө, зохион байгуулалт буюу бүтэц юм. Хэрвээ та тойм зургаа гаргасан бол энэ нь хялбар байх болно. \тулгуурлан авч үзлээ.\
3. Төлөвлөгөөгөө баттай мөрдөх- үүнийг хийх хамгийн хялбар аргууд нь тойм зургийнхаа дагуу хэсэг болон дэд хэсгүүдэд гарчигуудыг өгөх явдал юм. Хоёр хуудсаас илүү бол дэд гарчигтай байж болно.
4. Бүх өгүүлэл дүгнэлттэй байх хэрэгтэй.
- Та өгүүллийнхээ батлах сэдвийг дахин тэмдэглэ - Энэ нь удиртгалдаа өгүүлсэн зүйлээ дахин хэлнэ.- ялимгүй өөр үгсийг ашиглана гэсэн үг.
- Та бас өгүүлэлдээ байгаа бусад хэрэгтэй баримт материалыг дахин товчхон томъёолон оруулаарай.
- Төгсгөлд нь өөрийн дүгнэлт, санал болгон нэг хоёр зүйлийг санал болгон нэмж хэлээрэй.
Бичилт ба хэв маяг
Бичилтийн хэв маяг нь эмперик шинжтэй өөрөөр хэлбэл тодорхойгүй санаа бодлыг биш харин баримтын талаар хэлэлцдэг. Мөн өгүүлэл бичиж байхдаа физик болон бусад тодорхой шинжлэх ухааны сурах бичиг уншиж байна гэж төсөөлөх явдал юм.
Хэрэглэгдэх ёсгүй зарим үг хэллэг
Би... боддог
Би ... мэдэрдэг
Би ... итгэдэг
Энэ надад ... санагддаг
Энэ бол ... хамгийн сайн\муу\ арга зам
Сайн мэддэг
Бид бүгдийн мэдэж байгаагаар...
Мэдээжийн ...
Би энэ өгүүллийг эхэлж байхдаа...
Өгүүлэл бичихэд анхаарах зүйлс
1. Төвлөрөл: батлах сэдвээ ямагт санаж бай, өөрийн санааагаа гаргах эсвэл дахин илэрхийлэхдээ ч түүнийг эргэн сана.
2. Хөгжил: та өөрийн үзэл бодлоо илэрхийлэхийн тулд логик үндэслэлийг гаргаж, түүнийгээ баримт сэлт, үзэгдэл юмстай эргүүлэн холбох ёстой гэдгийг сана.
3. Уялдаа холбоо: энгийнээр хэлбэл энэ нь таны өгүүлэл утга төгөлдар болов уу? уялдаа холбоо байна уу? гэдгээ заавал хянах ёстой.
4. Хамгийн сайн бичилт гэдэг нь хамгийн ссайн зохиолч шиг дахин дахин бичих, сайжруулах явдал юм.
Зохиолын хулгай.

No comments:

Post a Comment